Uncategorized

НОГООН БАРИЛГА

Ногоон барилга гэдэг нь архитектурын салбарт сүүлийн үед бий болж буй чиг хандлага бөгөөд хүрээлэн буй орчинд ямар ч хоргүй, цахилгаан эрчим хүчний хэрэглээ бага, экологид ээлтэй барилга байгууламж юм. Ногоон барилга нийгэмд ашиг тустай төдийгүй яваандаа барилга байгууламжид тавих гол шалгуур үзүүлэлт, стандарт болох аж. Ногоон барилга нь барилга барьж эхлэхээс ашиглалтад орсны дараах бүхий л хугацааг хамарсан ойлголт. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг. “Ногоон барилга” гэж төслийн байршил сонголт,төлөвлөлт, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ, сэргээн босголт, нураах гэсэн барилгын амьдралын мөчлөгийн бүхий л үе шатанд хүрээлэн буй орчиндоо хариуцлагатай, байгалийн нөөцийн хэмнэлттэй барилга байгууламжууд юм. ‘Ногоон’ барилга нь зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын явц дахь сөрөг нөлөөллийг бууруулж, арилгаж, эерэг нөлөөллийг бий болгож чадах барилга байгууламж юм. Ногоон барилгууд байгалийн үнэт баялгийг хадгалан үлдэж, бидний амьдралын чанарыг сайжруулдаг билээ. World Green Building Council-н үзэж буйгаар барилгыг ‘ногоон’ болгох хэд хэдэн онцлог шинж чанарууд байдаг.

Үүнд:

 Эрчим хүч, ус болон бусад нөөцийг үр ашигтай ашиглах

 Нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчийг ашиглах

 Бохирдол, хог хаягдлыг бууруулах арга хэмжээ, дахин ашиглах, дахин боловсруулах боломжийг олгох

 Гэр доторх орчны агаарын чанар

 Хоргүй, ёс зүйтэй, байгальд ээлтэй материалыг ашиглах

 Дизайн, барилга байгууламж, ашиглалтад хүрээлэн буй орчныг харгалзан үзэх

 Дизайн, барилга байгууламж, ашиглалтын үеийн оршин суугчдын амьдралын чанарыг харгалзан үзэх

 Өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох боломжийг олгодог загвар Бидний амьдарч, ажиллах барилга байгууламж эдийн засгийн буюу нөөцийн хувьд үр ашигтай, хэмнэлттэй байх, ашиглах хугацаа харьцангуй урт, тав тухыг хангасан байх нөхцлийг ногоон барилгын үзэл баримтлал чухалчилдаг. Гэхдээ улс орон, бүс нутаг нь цаг уурын өвөрмөц байдал, өвөрмөц соёл, уламжлал, барилга байгууламжийн төрөл, нас, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн өргөн цар хүрээ гэх мэтээс шалтгаалж улс орон бүр дэх ногоон байгууламж харилцан адилгүй байдаг.

Ийм учраас экологид ээлтэй ногоон барилгуудыг шалгаруулж дэмждэг байгууллагууд хүртэл бий болжээ. “HowStuffWorks” нь барилга барих арга барилд олон жил ноёрхсон стандартыг халж ногоон технологиор бүтээсэн барилга байгууламж барих санал санаачлагыг дэмждэг байгууллага юм. Түүнчлэн Америкийн архитекторчдын хүрээлэн жил бүр ногоон технологиор бүтсэн шилдэг 10 ногоон төслийг тодруулдаг бол Америкийн ногоон барилгын зөвлөл, Эрчим хүч, экологийн тэргүүн төсөл зэрэг зорилго нэгтэй байгууллагууд бий. Барилгын салбар дэлхийн нийт ДНБ-ний 10 хувь, хүлэмжийн хийн ялгаруулалтын 23 хувийг эзэлдэг ба материалын урсгалын 30-40 хувь нь энэ салбарт ногддог гэсэн судалгаа байдаг. Иймд, ногоон барилгын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь барилга, байгууламжийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, нөөц баялагийг илүү үр ашигтай зарцуулах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Ногоон барилга нь барилга барих, түүнтэй холбоотой арга барил, техник, ур чадварыг өөртөө багтаасан байдаг тул эрчим хүчний хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, эрчим хүч, ус хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, хэмнэлтийн шийдэл бүхий технологи ашиглах, түүний дотор бор, цасны ус болно саарал ус ашиглах шийдэлтэй байх, стандартаар тогтоосон ногоон байгууламжтай байх шаардлагыг хангасан байх, тээврийн хэрэгслийн зогсоолын хангалттай шийдэлтэй байх, ашигласан барилгын материал нь нэгд, хүний эрүүл мэнд, хоёрт, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, түүний зэрэгцээ уламжлалт хөнгөн бетон, асфальт хэрэглэхэээс илүүтэй ус нэвчих бетон эсхүл багцалсан хайрга ашигласан байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой байдаг.